Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт орших “Буян” ХХК-ийн ноолуурын үйлдвэрийн урд талын карьерийн тогтоол усанд 48-50 насны нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өнгөрсөн бямба гаригт машинтайгаа унаж осолджээ.
Тэд 21-52 УБЧ дугаартай “Hyundai” маркийн бага оврын ачааны машинтай явж байсан аж. ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлэг тухайн өдрийн 15.40 цагт тэдний цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн байна.
Х.ЭРХЭМ