Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөрийтэй тоглоомоос болж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тус сумын иргэн У өнгөрсөн сарын 31-нд хамт архи ууж байсан залуугийнхаа аминд хүрсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр хохирогчтой хэрэг гарахын өмнөх өдөр мөрийтэй тоглож, багагүй хэмжээний мөнгө алдсан аж.
Маргааш нь энэ асуудлаасаа болж маргалдсанаар дээрх хэргийг үйлджээ. Энэ талаар Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Одоогоос сар орчмын өмнө ийм хэрэг гарсан нь үнэн. Өмнөх өдөр нь сэжигтэн, хохирогч нар мөрийтэй тоглосон юм билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул өөр зүйл мэдээлэх боломжгүй байна” гэлээ.
Г.АРВИЖИХ