Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг урт нэртэй хууль батлагдсанаас хойш нэр бүхий компаниудад 192 тусгай зөвшөөрөл олгож, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр АТГ-т шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийг энэ сарын дундуур тус газраас хэрэгсэхгүй болгох саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Учир нь Д.Бат хуяг гарын үсэг зурж 192 тусгай зөвшөөрөл олгосноор учирсан бодит хохирол байгаль орчинд ч, бусдад ч байхгүйгээс ийнхүү хэрэгсэхгүй болгох санал гаргажээ. Харин НПГ-аас Д.Батхуягт холбогдох хэрэгтэй танилцаад нэмж тодруулах зүйл, шалгах чиглэлийг тодотгон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шилжүүлсэн байна.
Г.ОРЧЛОН