ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаал эрх мэдлээ урвуулан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зар - цуулсан хэрэгт буруутгагдсан тэргүүн комиссар П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг ирэх пүрэв гаригт ХанУул дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товложээ. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж одоогоос сарын өмнө тус шүүхэд шилжүүлсэн юм.
П.Даш, Л.Алтангэрэл нар Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйл чилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчин, ОБЕГын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, ТӨХны зөвшөөрөлгүйгээр гүйцэтгүүлэн, 141.2 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн 2004-2007 онд тендергүйгээр автомашин худалдан авч байгууллагадаа 44.1 сая төгрөгийн хохирол учруулсан аж.
“Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн будаа худалдан авах гэрээ байгуулж, 199 сая гаруй төгрөгийн авлага үүсгэн, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч, 335 сая төгрөг завшсан гэх. Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн эзэмш лийн “АО Жаргалант” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж, зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуун худалдан авч, 205 сая гаруй төгрөг халаасалсан зэрэг хэрэгт буруутгаж буй юм.
Г.РАВЖАА