Манайхан хил зөрчин адуу хул гайлдаг гэж хил хамгаалах байгууллагаас нэг бус удаа мэдээлж байсан. Тухайлбал, БНХАУ-ын нутгаас барга адуу туудаг бүлэг хулгайч байхад баруун хойд талаар тоомсог адуу оруулж ирдэг хүмүүс байдаг гэнэ. ОХУ-аас адуу хулгайлж оруулж ирдэг нэг залууг хилчид саатуулжээ. Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн иргэн У.Уранзориг ОХУ-аас 18 тоомсог адуу хулгайлан хил давуулан, тууж иржээ.
Тус аймаг дахь хилийн 0286 дугаар ангийн Тагнуулын тасгийн дарга, хошууч Б.Мөнхбаяр ахлагчтай эрэл хайгуулын бүлэг Тавтын гол орчимд дээрх адуу байгаа тухай мэ дээллийг авчээ. Ингээд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Сэлэнгэ мөрний гүүрэн дээр отолт хийж, хил зөрчигч, иргэн У.Уранзоригийг саатуулсан байна. Тэрбээр Орхон аймаг дахь дээрх адуугаа худалдах зорилготой явсан гэдгээ холбогдох хууль хяналтын байгууллагынханд тайлбарлажээ.
Иргэн У.Уранзориг нь удаа дараа хил зөрчиж, шалгуулж байсан бөгөөд өдгөө түүний гаргасан үйлдлийг шалган тогтоохоор ажиллаж байна.