Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тойрсон хэл ам дахин дэгдлээ. Тэнд Засаг дарга тэсдэггүй гэхэд хилсдэхгүй. Тус дүүргийн Засаг дарга асан Ч.Сайханбаяр, ИТХ-ын дарга Д.Баярсайхан гээд АТГ-т шалгуулсан хүмүүсийн араас тус дүүргийн одоогийн дарга Ц.Болд орж байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн үдэш албадан саатуулж, тайлбар авсан талаар эх сурвалж мэдээлэв. Гэвч Засаг даргын туслах болон ЗДТГ-ын бусад албан тушаалтан Ц.Болдыг алб дан саатуулсныг үгүйсгэж байв.
НЗДТГ-ын холбогдох албаны хүмүүсээс түүнийг саатуулсан эсэх талаар лавлахад “Пүрэв гаригийн үдэш саатуулсан нь үнэн” гэв. Тус дүүргийн ЗДТГ-ын баттай эх сурвалж “Пүрэв гаригийн үдэш ажил тарах үедээ Ц.Болд дарга баасан гаригийн өглөө 09.00 цагаас дүүргийн төрийн бүх байгууллагын дарга нарыг цуглуулан шуурхай зөвлөлгөөн зохион байгуулахаар зарласан байсан. Баасан гаригийн товлосон цаг болоход тэрбээр ажилдаа ирээгүй. Учрыг лавлахад пүрэв гаригийн 22.00 цагийн үед цагдаагийн ажилтнууд түүнийг гэрээс нь саатуулсан гэсэн мэдээлэл бидэнд өгсөн” гэлээ.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас энэ талаар лавлахад “Түүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэгт сэжиглэн тайлбар авах гэж саатуулсан. Ц.Болдыг одоогийн хийж буй ажил, албан тушаалтай нь холбогдуулан шалгаагүй. Тайлбар, мэдүүлэг авах гэж удаа дараа дуудахад ирээгүй учраас арга буюу албадан саатуулах арга хэмжээ авсан” гэв.
НПГ-ын эх сурвалжаас түүнийг албадан саатуулах болсон үндэслэлийг тодруулахад “Ц.Болдыг 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэн шалгаж байна. Сэжигтэн, яллагдаг чаар татах тогтоол хараахан гараагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт Ц.Болд болон нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дар гаар ажиллаж байсан Б.Дэл гэрбаяр нарыг буруутгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.
Г.РАВЖАА