Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өнгөрөгч баасан гаригт “Фургон” автомашин онхолдож, жолооч нь газар дээрээ нас баржээ. Машинд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн арваад хүүхэд хөдөө гэр рүүгээ харихаар сууж яваад сумын төвөөс гурван км зайтай осолдсон байна. Ослын улмаас дээрх хүүхдүүд ямар нэгэн байдлаар гэмтсэнээс хоёрынх нь бие хүнд байгаа аж.
Толгойдоо хэд хэдэн оёо тавиулсан тэднийг хөдөлгөж болохгүй гэсэн учраас төвийн эмнэлэгт хүргэлгүй сумандаа эмчилж байна. "Фургон"-ы жолооч осол гарах үед согтуу байжээ. Бямба, ням гаригт гэртээ харьж амрах хүсэлдээ хөтлөгдсөн багачууд согтуу жолоочийг ч юман чинээ саналгүй олноороо машинд нь дайгддаг явдал хөдөө орон нутагт их гардаг. Гэтэл энэ мэт харамсалтай явдлууд гарахгүй гэх газаргүй.
Л.АРГАМЖИН