“Алтай констракшн” ХХК-ийнхны нэхэмжлэлтэй, хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан маргааныг өчигдөр 16.00 цагт нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэж эхэлсэн ч ирэх сарын 6-ны 14.00 цаг хүртэл хойшлууллаа. 120 мянгатын автобусны буудлын баруун хойд талд “Алтай констракшн” ХХК орон сууц барьж эхэлснийг 120 мянгатын 22 байрны оршин суугчдын эсэргүүцлээр зогсоож, газрын зөвшөөрлийг нь цуцлаад байгаа юм. Үүнийг эсэргүүцэж “Алтай констракшн”-ыхан нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг шүүхэд өгсөн.
Эл маргааныг өмнө нь гурван удаа хэлэлцэхээр тов гарч байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. ХанУул дүүргийн I хорооны иргэд нийслэлийн Засаг дарга нарын хууль бус шийдвэрийг цуцлахыг шаардаж байгаа аж. Гэвч хариуцагч этгээд буюу нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад албан бичгээр хариу ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч “Алтай констракшн”-ы төлөөлөгч гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад хурал эхлэхийн өмнөхөн хариу өгч гуравдагч этгээд танилцаж амжаагүй байсан нь хурал хойшлуулах үндэслэл болов.
Г.ЦОЛМОН