Баян-Өлгий аймгийн Баян нуур сум руу ноолуур авахаар явсан Х, Б нар энэ оны дөрөвдүгээр сарын 15- нд сураггүй болсон билээ. Ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дараа Баяннуур сумын төвөөс цогцсыг нь ол сон. Гэмт хэрэгтнүүд 20 гаруй сая төгрөгийг нь дээрэмдэн машинтай нь шатаан хөнөөсөн болохыг цагдаагийнхан тог тоогоод байгаа.
Ш.Адалбек, К.Ерлан, Ж.Ганибет нар өс хонзон авахаар хоёр хүний амь нас хөнөөснийг мөрдөн байцаалтын явцад тогтоон, яллагдагчаар татсан юм. Ноцтой хэргийг нийслэл рүү татан Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэв. Дээд шүүх хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг Баян- Өлгий аймгийн шүүх шийдэх нь зүйтэй гэж үзжээ.
Х.СҮРЭН