Газрын тосны тээвэрлэлтийн улмаас Мэнэнгийн талыг там болгон хувиргасан “Петрочайна Дачин Тамсаг” компанитай “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” дахин шүүхдэхээр болжээ. Урьд нь Дорнод аймгийн Матад сумын иргэдийг төлөөлж Засаг дарга Ц.Наранцэцэг тэргүүтэй хүмүүс тус компаниар нөхөн сэргээлт хийлгэх, байгаль экологид учруулсан хохирлыг нь барагдуулахаар шүүхэд хандсан ч тодорхойгүй шалтгаанаар гэнэт нэхэмжлэлээ буцаасан байна.
Газрын тосыг олон салаа замаар тээвэрлэн хөрс гэмтээж, цөлжих явцыг хурдасгаад зогсохгүй тэндхийн малчдыг амьдрах нөхцөлгүй болтол орчныг нь сүйтгэсэн байхад яагаад сумын удирдлагууд шийдвэрээсээ буцсаныг тэд гайхаж байв. Тиймээс дээрх хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж, тус компанийн байгаль орчинд учруулсан 1.3 төгрөгийн хохирлыг төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх юм байна.
Л.Чимэг