Авлигатай тэмцэх газар энэ оны эхний найман сард эрүүгийн 106 хэрэг шалгаж, 29 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт, эрүүгийн 13 хэргийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, эрүүгийн таван хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтын дагуу 26 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үлдсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна. Мөн тус газар гэмт хэргийн шинжтэй 334 гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.
Г.ОРЧЛОН