“Остин Пауэрс” хэмээх цуврал киноны Рандом Таскийн дүрээр үзэгчдийн танил болсон Холливудын жүжигчин Жозеф Хунгмин Сон одоогоос 20 гаруй жилийн өмнө хийсэн хэргийнхээ төлөө бүх насаар нь хорих ял сонссон тухай “Ройтерс” мэдээлжээ. АНУ-ын Вашингтон мужийн Хантингтон-Бич хотын шүүх энэ хэргийг хэлэлцсэн байна.
1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд тэрбээр нэгэн эмэгтэйг зодож, ална хэмээн сүрдүүлэн, хүчиндсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Мөн 2007 онд тэрбээр олон нийтийн газарт үймээн дэгдээж, хувийн өмчид халдсан хэргээр саатуулагдаж байжээ.