Удаа дараа хүний амь нас хөнөөсөн Б.Эрдэнэбилэгийн 2009 онд үйлдсэн онц ноцтой гэмт хэргийг шүүх хурал энэ сарын 9-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид болсон. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмнө үйлдсэн гэмт хэргийг нь энэ сарын 5-6-нд шилжих шөнө гурван хүний амь насыг хөнөөсөн хэрэгтэй нь нэгтгэн шалгахаар болсон юм.
Найзыгаа хөнөөж, ээжийг нь хүчирхийлсэн хэрэгт шалгагдах явцад дадлага туршлагатай, өмгөөлөгч Ц.Итгэл, эрүүгийн хэргээр дагнан олон жил ажилласан Ж.Оюунбилэг нар түүнийг өмгөөлж байсан юм. Дахин гурван хүний амь нас хөнөөсөн Б.Эрдэнэбилэгийг дээрх өмгөөлөгч нар нь үргэлжлүүлэн өмгөөлөхөөр болжээ.
Х.СҮРЭН