“Хан Pесурсес” компанийн эзэмшилд байсан Дорнод аймгийн нутаг дахь ураны орд газрын хайгуулын болон олборлолтын лицензийг цуцалснаас үүдэн тус компани Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгч, 200 сая ам.доллар нэхэмжилсэн.
Тус шүүх хурал өчигдөр Парис хотод эхэллээ. Монгол Улсыг төлөөлж уг хуралд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, МонАтом” компанийн захирал Р.Бадамдамдин, Цөмийн энергийн газрын төлөөлөл оролцож байна.
О.НАМЧИН