Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хорооны 64А байрны өргөтгөлд байрладаг РС тоглоомын газарт хүн амины ноцтой хэрэг гарсныг энэ сарын 8-нд цагдаагийнхан илрүүлсэн. Уг тоглоомын газраас олдсон хоёр залуугийн цогцост хийсэн задлан шинжилгээний хариу гарчээ.
Түүгээр талийгаач Г.Цогт-Очир амиа алдаад гурав хоносныг тогтоосон байна. Харин найзыгаа егүүтгээд амиа хорлосон байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй талийгаач С-ийн зүрх зогсоод нэг ч хоноогүй байсан гэнэ. Тэрбээр “Дорбинк” бууг чамархайн тус газартаа тулгаж байгаад буудсан бололтой байгаа аж.