Урд хөрш рүү их хэмжээгээр алт гаргах гэж байсан хүнийг энэ сарын 8-нд илрүүлжээ. Замын- Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 5-6 кг алт хууль бусаар авч гарахаар завдсан монгол иргэнийг хууль хяналтынхан баривчилсан байна. Нэрээ нууцлахыг хүссэн баттай эх сурвалжийн хэлснээр энэ хэргийг Тагнуулын ерөнхий газраас хоёр сар гаруй хугацаанд мөрдөж, алтаа хил давуулахаар тус боомт руу явах үед нь отож илрүүлжээ
. Хориотой барааг хууль бусаар гаргахыг завдсан тэр хүн өмнө нь ийм хэрэг хийсэн байж болзошгүй аж. Тэрбээр “УАЗ-469” машины хойд тэнхлэгт алтыг нуусан байжээ. Энэ талаар албаны хүмүүсээс нэмж тодруулах гэсэн боловч зохион байгуулалттай хэрэг учраас шалгалт үргэлжлэх аж.
О.ТАЙГАМ