Холбоогоо тасаллаа гэж уурлан найз бүсгүйгээ аав, ээжтэй нь хөнөөсөн Б.Эрдэнэбилэг одоогоос хоёр жилийн өмнө эрэгтэй найзынхаа амь насыг хөнөөн, ээжийг нь хүчирхийлсэн хэрэг үйлдсэн. Түүний хэргийг шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч шүүх хуралдааныг даргалагч Т.Өсөхбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хийх шийдвэр гаргасан юм.
Өмнөх хэрэгт нь Эрүүгийн хуулийн 94.1, 126.2, 147.2, 181.2-д зааснаар түүнд яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан ч давж заалдсаар хоёр жил гаруй болж байгаа юм. Эхний хэргийг нь шийдэж амжаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн түүний хэргийг энэ сарын 5-6-нд үйлдсэн онц ноцтой хэрэгтэй нь нэгтгэн шийдэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзлээ.
Б.Эрдэнэбилэг 1980 онд төрсөн, ээж, аавтайгаа амьдардаг. Түүний ээж нь хүнээс их хэмжээний мөнгө зээлсэн юм байна. Хүмүүс гэрт нь ирж мөнгөө нэхэхэд тэрбээр уурлан 2009 оны аравдугаар сарын 12-нд гэрээсээ гарсан гэдэг. Архи хэтрүүлэн хэрэглэсэн Б.Эрдэнэбилэг Баянгол дүүргийн нутагт хамт архи уусан гурван найзыгаа хүлж орхисноос нэг нь нас барсан юм. Т
эрбээр талийгаачийн ээжээс мөнгө авах гэж гэрт нь ороод эсэргүүцэхэд нь хүчирхийлж, алт, мөнгөн эдлэл, гар утас зэргийг нь хулгайлсан гэмт хэрэг өмнө нь үйлдсэн. Монгол Улс цаазаар авах ялаас тат галзсан. Тиймээс Б.Эрдэнэбилэгт насаар нь хорих ял оноох бололтой.
Х.ОЮУН