Манай улсад малаас хүн, малд халдварладаг шүлхий, боом, тарваган тахал, галзуу, ньюкасл, шувууны ханиад, гахайн томуу, цэцэг зэрэг 13 төрлийн өвчин үе үе гардаг. Тэр дундаас боом, шүлхий байсхийгээд гардаг болов. Шүлхий олон улсын хорио цээрт, гоц халдварт өвчин. Тиймээс шүлхийтсэн малыг шууд устгах дүрэмтэй. Зүүн аймгуудад ганцхан жилийн өмнө гарсан шүлхий тэндхийн малчид төдийгүй монголчуудыг ямар их хохироолоо доо. Харин боом малд төдийгүй хүнд халдварладаг, тэр дор нь мэдэж, оношилж, эмчлэхгүй бол хүнийг ч нөгөө ертөнц рүү илгээчихдэг өвчин.
Он гарсаар Монголд боомоор 25 хүн өвчилж, тав нь нас баржээ. Байдал ийм байхад малын вакцин үйлдвэрлэлийн салбарт Монголдоо хамгийн том “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт мэргэжилтнүүдийг нь бужигнуулсан үйл явдал өрнөөд бараг жил бол лоо. Монголын мал сүрэг эрүүл байх нь монгол хүн эрүүл бай хын нэг үндэс. Тиймээс ч төрөөс “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, мал сүргээ эрүүлжүүлэх арга хэмжээ авч эхлээд байна. Ийм үед “Био комбинат” ТӨААТҮГ-ынхан урдах ажилдаа хамаг ухаанаа зориулан ажиллаж, төр ч тэднийг тийм байлгахад анхаарч байх ёстой атал бужигнуулж орхидог нь юу вэ. Тус үйлдвэрийн ажилтнууд ажил хаялт хүртэл зарлах гэнэ ээ. Энэ юу гэсэн үг вэ. Наадмаар хурдан морьдтой хамт сумаас сум, аймгаас аймаг, нийслэл дам жин хурдалсан адууны ханиад айсуй намрын анхны жавраар да хин тархаж болзошгүй гэж мал ын эмч нар сэрэмжлүүлж бай сан. Ийм үед “Биокомбинат” ажил лахгүй бол юу л болдог бол.
ЭХЛЭЛ
“Биокомбинат”-ын захирал Д.Насанжаргал өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарснаар энэ үйлдвэрт бужигнаан үүссэн юм. ТӨХ 2010 оны гуравдугаар сарын 25-нд 124 дүгээр тогтоолоороо баталсан “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам”-аа зөрчин, ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Биокомбинат”-ын захирлаар “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтохыг шууд томилжээ. Үүнийг тус үйлдвэрийнхэн эсэргүүцсэнээр ТӨХ түүнийг томилсон тушаалаа хү- чингүй болгож, оронд нь ТӨХны ахлах мэргэжилтэн Д.Батсүхийг үүрэг гүйцэтгэгчээр илгээв. Ингээд “Биокомбинат”- ын за хирлыг сонгон шалгаруулах комиссыг тус хорооноос тав, ХХААХҮЯ-наас гурван төлөөлөл оролцуулан (тэнцвэргүй харьцаатай комисс) байгуулж, тус үйлд вэрийн захирлын сонгон шал гаруулалтыг нэг сарын хугацаатай зарлалаа.
Түүнд таван хүн нэрээ дэв шүүлсний нэг нь дээрх компанийн захирал Б.Баттогтох. Шалгаруулалтын үеэр ТӨХ-ны таван төлөөлөл түүнийг сонгохоор зүтгүүлэхэд ХХААХҮЯны төлөөлөгчид эсэргүүцсэнээр “Биокомбинат”-ын захирлыг сон гон шалгаруулах нэг сарын хугацаа дуусаж, асуудал шийдэгдэлг үй бүтэн зургаан сар сун жирчээ. Энэ хугацаанд ТӨХныхон ХХААХҮЯ-ныхныг талдаа та таж чадсан бололтой, өнгөрсөн дол дугаар сарын 7-нд наадам тааруулан Б.Баттогтохыг дахиад л захирал болгов.
Б.БАТТОГТОХ ГЭЖ ХЭН БЭ
“Хүний эмч мэргэжилтэй хүн малын вакцин, ийлдэс, оношлуур үйлдвэрлэдэг үйлдвэрийг удирдаж таарахгүй” гэж “Био комбинат”- ынхан үзэж байгаа юм. Дээрээс нь “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүй цэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам”-д заасан шиг төрийн албанд ажиллаагүй, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ямар ч мэргэжил, туршлагагүй. Түүний хувийн “Цагаан залаа агвет” компани нь мал эмчлэхэд хэрэглэдэг химийн гаралтай эм үйлдвэрлэдэг, ийм үйлдвэр нь “Биокомбинат” шиг биологийн үйлдвэрээс эрс өөр учраас адилтгах боломжгүй гэнэ. Хамгийн ноцтой нь Б.Баттогтох “Биокомбинат”-тай ашиг сонирхлын зөрчилтэй аж.
Тэрбээр 2008 онд ХХААЯ-наас зарласан малын шимэгч хорхой устгах эмийн тендерт оролцохдоо өрсөлдөгч “Биокомбинат”-ыг унагах зорилгоор шүүхэд зарга үүсгэжээ. Үүний дараа жил буюу 2009 онд “Биокомбинат” үйлдвэрийн Чанарын хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Дуламсүрэнгээр дамжуулан вакцин үйлдвэрлэлийн технологийн холбогдолтой баримт хулгайлсан байна. Үүнийг нь тус үйлдвэрийнхэн өөрсдөө илрүүлж, Б.Дуламсүрэнг 2009 оны есд үгээр сарын 10-нд үйлдвэрийн захирлын зөвлөлийн хурлаар ажлаас халсан аж. Түүгээр ч зогсолгүй “Биокомбинат” үйлдвэрийг шинэчлэх зориулалтаар Унгараас авч буй зээл тусламжаас хувь хүртэх зорилгоор 2010 оны хоёрдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захидал илгээжээ.
Тэрбээр уг захидалдаа “Зээлээр сайхан үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж ”Биокомбинат”-д бий болох хэдий ч дэлхийн биотехнологийн үсрэнгүй хурд, хөгжлийг ажил хэрэг болгох, монгол хөрсөнд суулгах чадварлаг боловсон хү- чин, мэргэжилтэн тус үйлдвэрт байхгүй гэдгийг таны сонорт энэ ялдамд хүргэж байна. Засгийн газар БНУУ-аас “Биокомбинат”- ын шинэчлэлд зориулж 25 сая ам.долларын зээл авч байгааг бид буруу гэж үзэхгүй. Гэхдээ энэ зээлийг нэгэнт хөгжихөө больсон монополь үйлдвэрт өгч, зээлийн үр ашгийг хэт бууруулснаас, биологийн 2-3 үйлдвэр байгуулахад зээлийн зохих хувийг зарцуулах нь хамгийн оновчтой шийдэл болох төдийгүй, улс орны үндэсний аюулгүй байдалд чухал хэрэгтэй юм.
Оюуны бүтээлд суурилсан үндэсний үйлдвэрлэгчийг дэмжсэн зээл “Биокомбинат”-д ч, мөн хувийн хэвшлийн манай үйлд вэрт ч ус, агаар мэт хэрэгтэй байна. Иймд мал сүргийн эрүүл мэндийг сахин хамгаалах, улмаар хүнсний аюулгүй байдлыг хангах нэг зорилготой биологийн хоёр үйлдвэрийг өмчийн хэлбэрээр нь ялгахгүйгээр, шударга өрсөлдөх бо ломж олгон, Засгийн газрын зүгээс бодитой тусалж, ухаалгаар дэмжин дотоод, гадаадын аль нэг эх үүсвэрээс 3-4 сая ам.долларын урт хугацааны, бага хүүтэй зээлийг манай үйлдвэрт олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
ШУНАЛ ТӨРҮҮЛЭХ 25 САЯ АМ.ДОЛЛАР
Б.Баттогтохын аль эртнээс шүлсээ залгин шунасан тэр 25 сая ам.доллар одоо л “Биокомбинат”- д ирэх гэж байгаа. “Био комбинат” төрийн өмчит ул - сын үйлдвэрийн газрыг 1973 онд Бүгд Найрамдах Унгар Ул сын буцалтгүй тусламжаар бай гуулснаас хойш шинэчлээгүй тул тоног төхөөрөмжийнх нь 80 гаруй хувь нь элэгдэж мууджээ. Үүнийг шинэчлэх талаар манай улс тус улсын Засгийн газарт хандсанаар 25 сая ам.долларын хүүгүй зээл авахаар болсон юм. Ингэхдээ Унгарын мэргэжилтнүүд манай улсад ирж, “Биокомбинат”-ыг шинэчлэх гэрээтэй. Гэрээний дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд Унгарт тендер зарлаж, зургадугаар сарын 2-нд нээжээ.
Унгар манай улсад буцалтгүй тусламж биш зээл өгсөн. Түүнийг бид эргүүлж төлөх учраас зээлээрээ чанартай, санаандаа таарсан шинэчлэл хийлгэж авах хэрэгтэй. Манай улсын зорилго бол орчин үеийн, Европын real cGMP (Биологийн үйлдвэрт тавьдаг олон улсын шаардлага)- ын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй үйлдвэртэй, түүнд нийцэх технологитой, мэргэжилтн үүдээ түүнийг ажиллуулж ашиглах чадвартай болгож, иж бүрэн шинэчлэл хийлгэж авах юм. Энэ шаардлагаа манай улс маш сайн тавьж, гүйцэтгэлд нь хяналт тавин, хүлээж авах гэрээтэй. Ийм ч учраас уг үйлдвэрийг шинэчлэх ажлын явцыг хянаж, хамтарч ажиллах үүрэгтэй шинэч лэлийн багийг Монголын тал томилсон байна. Үйлдвэрийн аль хэсгийг яаж шинэчлэхийг тодорхойлох үнэлгээний ажил дуусах шатандаа явж байтал “Био ком бинат” үйлдвэрийн захирал солигдож, “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтох тус үйлдвэрийн захирлаар томилогдсон байна.
Тэрбээр “Био комбинат”-д ирэх 25 сая ам.доллараас хувийн компанидаа унагахыг санаархдагийг Ерөнхий сайдад илгээсэн дээрх захидлаас нь тодорхой харагдана гэж тус үйлдвэрийн мэргэжилтнүүд үзэж буй аж. Ерөнхий сайдад хүртэл хандаад хүссэнээ авч чадахгүй болохоор “Биокомбинат”-ын захирал болж аваад санаснаа хэрэгжүүлэх гэсэн бололтой. Үүндээ ТӨХ-ны дарга Д.Сугарыг (тэд нэг нутаг) овжин ашиглаж чаджээ. Тэгээд ч одоо санасандаа хүрч, “Биокомбинат”-ын захирлын суудалд тухлаад хоёр сар болж байна. Ерөнхий сайдад муулж, хоцрогдсон, хөгжихөө больсон, монополиор нь дуудан гадуурхаж байсан үйлд вэрээ удирдахаар ирчихээд Б.Баттогтох юу хийв. Ажлыг нь сайжруулж, өөд нь татав уу гэдгийг сонирхъё.
Тэрбээр ажлаа аваад хэд хоногийн дараа буюу долдугаар сарын 28-нд Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, ерөнхий эмч Ц.Өлзийтогтохыг ээлжийн амралттай хойгуур нь халжээ. Ц.Өлзийтогтох шинэчлэлийн багийн гишүүн байсан аж. Үүний дараа уг багийн гишүүн Мэнджаргал шинэ захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй хэмээгээд өөрөө гарчээ. Уг нь шинэч лэлийн багт Унгарт дээд боловсрол эзэмшсэн, тэдэнтэй хэл амаа ололцох, үйлдвэртээ олон жил ажилласан, туршлагатай, “Био комбинат”-д ямар шинэчлэл хийх шаардлагатайг сайн мэдэх хүмүүсийг оруулсан байж. Гэтэл тэдний зарим нь халагдаж, нөгөө хэсэг нь өөрөө татгалзаад одоо Унгараас авсан зээлийг юунд зарцуулж, ямар шинэчлэл хийж буйг мэдэх хүн бараг үлдээгүй, Б.Баттогтох санаснаа хийх боломж той болсон гэж тус үйлдвэрийнхэн ярьж байна.
Уг нь энэ 25 сая ам.долларыг авахдаа манай улс “Биокомбинат”- д шүлхий, шувууны томууны вакцин үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан юм билээ. Шүлхий гарах бүрт бид гадаадаас вакцин царайчилж, нөгөөдүүл нь “Манайд ч бас шүлхий гарч мэднэ. Нөөц бага байгаа” гээд гэдийчихдэг. Тэр хооронд шүлхий Монголд улам газар авч, олон айл хотоо харлуулан, буянт малаа буудахаас өөр аргагүйд хүрсэн хэчнээн ч малчин гасаллаа даа. Хамгийн сүүлд зүүн аймгуудад гарсан шүлхийн сургамжийг бид мартах учиргүй. Хэрвээ манай улс дотооддоо шүлхий, шувууны томууны вакцин үйлдвэрлэдэг болчихвол том амжилт болно. Бидний хүсэн хүлээсэн шинэчлэлийг унгарчууд хийлгүй, халтуурд чихаад яваад өгвөл бид л хохирно.
Тиймээс энэ үйлдвэрийг шинэчлүүлэх асуудлыг эхнээс нь хариуцсан, сайн мэдэх хүмүүсийг хэн нэг нь дураараа халж, сольж байгааг зөвшөөрөх арга алга. Тэр 25 сая ам.доллараас нэг ч долларыг манай улсад бэлнээр өгө хгүй. Бүгдийг унгарчууд зарцуулж, “Биокомбинат”-д тоног төхөөрөмж болгож үлдээнэ. Үү нийг Б.Баттогтох мэдэхгүй байгаа юм уу, эсвэл ямар нэгэн аргаар 3-4 сая ам.доллар салгахаар тооцоолж суугаа юм уу, ямар ч байсан дахин дахин оролд соор “Биокомбинат”-ын захи рал болоод авлаа. Одоо тэр бээр замдаа саад болсон хүн бүрийг зайлуулж, замаа чөлөөлж эхэлжээ. Ерөнхий эмч Ц.Өлзийтог тохын дараа Бэлтгэл цехийн эрхлэгч С.Туяа, Вакцин үйлдвэр лэлийн I цехийн эрхлэгч М.Хаш билэг хоёрыг ажлаас нь халж, Жижиг амьтан үржүүлгийн це хийн эрхлэгч Д.Уранчимэг, Вак цин үйлдвэрлэлийн II цехийн эрх лэгч Б.Баяртогтох, Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологич Г.Ганзориг нарыг тушаал буу руулан, оронд нь өөрийн хү нээ тавьжээ. Өөр олон хүнд халах сануулга өгч, заримыг нь талдаа татахаар элдэв арга саам хэрэглэж байгаа аж.
Б.БАТТОГТОХЫГ ТОМИЛСОН ТУШААЛЫГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН Ч
... “Биокомбинат”-ын ажилтнууд нийслэлийн Захир гааны хэргийн шүүхэд хандсан ч “Б.Баттогтох төрийн албан хаагч биш” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээж авахаас татгалзжээ. Тий мээс тэд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаад буй аж. “Био комбинат”- ын ажилтнууд, Б.Бат тогтох нар яагаад ч хэл амаа олол цож, дарга цэрэг болж ажил лахгүй юм байна лээ” гэж тус үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр есөн сар ажил ласан, ТӨХ-ны ахлах мэргэжилтэн Д.Батсүх ярьсан юм. Энэ үйлд вэрийн ажилтнууд Түр хороо байгуулчихаад Б.Баттогтохыг эсэр гүүцэж яваа. Хоорондоо нэгэнт таарахаа больж хонь, чоно мэт болчихоод байгаа энэ хүмүү сийг ийм байдлаар удаавал юу болох бол. Арай биотерроризм үйл дэх ухамсар муут хүн тэдэн до тор байхгүй гэж л найдахаас. Б.Баттогтохыг томилсон ТӨХ-ны тушаалыг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн наймдугаар сарын 11-нээс түд гэлз үүлээд байна.
ТӨХ үүнийг эсэр гүүцсэн ч шүүх гомдлыг нь хү лээж аваагүй. Тэгэхээр Б.Бат - тогтох одоохондоо “Био комбинат”- ын захирал биш гэсэн үг. Гэтэл тэрбээр БНХАУ-ын “Шилийн гол” компаниас үр тогтсон өндөг 334000 ширхгийг худалдан авахаар 60/41/2011 тоот гэрээ байгуулжээ. Ингэхдээ ямар ч тен дер зарлалгүйгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж хууль зөрчсөн байх юм. Малын эм үйлдвэрлэдэг, ху вийн үйлдвэрийн эзэн энэ эмэгтэй монополь гэж адлаад байсан үйлдвэрээсээ вакцин үйлдвэрлэх технологи хулгайлсан. Одоо захирал нь болсон учраас тэр хулгайгаа чөлөөтэй үргэлжлүүлж, эргээд халагдсан ч хувийн үйлдвэрээ өөд татах бэлэн технологитой болоод авахыг эрмэлзэж яваа гэж сэрдвэл хол зөрөхгүй байх. “Биокомбинат” уг нь хэн дуртай нь ирээд шургалчихдаг газар байх учиргүй юмсан.
Биотерроризм хэмээн дэлхий нийтийг түгшээсэн аюул байгаа цагт 120 гаруй төрлийн халдварт өвчин үүсгэх аюултай бэлэн вирус хадгалж, үржүүлж байдаг энэ үйлдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар үргэлж хараа хяналтдаа байлгаж байх ёстой атал ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг захирлаар нь тавьчихаад ажилт нуудтай нь тэмцэлдүүлж байх ч гэж. “Биокомбинат”-д болоод буй бужигнааныг бушуухан намжааж, Монгол Улсын, монгол хүний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд даруйхан гүйцэтгээсэй.
Х.БОЛОРМАА