Үндэсний татварын ерөнхий газар далд эдийн засгийг хумих, нуугдмал орлогыг илрүүлэх зорилгоор Эрсдэлийн удирдлагын хэлтэс байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус хэлтэс татвар төлөгчдийг судалж үзээд ноос, ноолуурын экспорт, барилга, зочид буудал, зоогийн газрын бизнес эрхлэгчид болон Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүд татвараа нуун дарагдуулсан байх эрсдэлтэй гэж үзжээ. Эдгээр салбарынхны орлогод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт 460.6 тэрбум төгрөгийн татвар нуусан байж болох сэжиг илэрсэн байна. Тиймээс энэ салбарын татвар төлөгчдөд хяналт, шалгалт хийж эхэлжээ. Цаашид хувийн дунд сургуулиуд, автомашины ху дал даа эрхлэгчид, эмийн сан гууд, ашигт малтмалын салбар, үнэт цаасны арилжаа эрхлэгч брокер дилерийн компаниудад ийм судалгаа хийхээр зэхжээ. Эл судалгааг бусдын мэдээлэл, татвар хураалтын мэдээг үндэслэн эрх зүйн болон санхүүгийн тусгай тооцооллоор гаргадаг аж. Үүндээ түшиглэн татварын алба эрсдэлийн мэдээллийн бүрэн цогц сантай болохоор зорьж байна.
Х.ЭРХЭМ