Шведэд хүний амь бүрэлгэсэн хэрэгт татагдаад буй "Ice top" хамтлагийн хуучин гишүүн С.Бат-Отгонд холбогдох хэргийг шүүх хурал мөдгүй болжээ. Энэ хэрэгт холбоотойгоор хийж буй лабораторийн шинжилгээний хариу хоёр сарын дараа гарах аж. Уг хариуг гартал шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. С.Бат-Отгон Стокгольм хотын ДэлиХэссэлби дүүрэгт 18 настай залууг хутгалж хөнөөсөн хэмээн саатуулагдаад буй.
Х.ЭРХЭМ