Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Засгийн газрын тэргүүн, гишүүд холбогдох албаныхан 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, төсвийн цагалбар, Хөгжлийн Банкны талаар хэлэлцэх, танилцах асуудлын жагсаалтад байна.
Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.