Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтарсан энхийг дэмжих ажил лагааны “Сэлэнгэ” хээрийн сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна. Хээрийн сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр үзнэ. Тавантолгой дахь сургалтын төвд бэлтгэлээ хийж буй зэвсэгт хүчний их буучид байлдааны буудлага хийж байхдаа буруу тооцоолсноос ноцтой хохирол гаргах дөхсөн талаар бидэнд мэдээлэл ирлээ. “Далд хараагаар буудсан их бууны сум командын байрны ойролцоо дэлбэрсэн.
Тус байранд ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод командлалын 36 дугаар армийн штабын дарга, ЗХЖШын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон бусад дарга байсан. ОХУ-ын генерал хянах байрнаас гарах гэж байгаад бага зэрэг гэмтэл авсан” гэв. Мөн энэ үеэр танкны ард явж байсан цэр гүүдэд аюултай байдал үүссэн тухай эх сурвалж мэдээлэв. Их бууны сум давшиж буй цэргүүдээс 600 метрийн цаана тусах ёстой ч түүнээс дотогш бууж байсан тул ОХУ-ын Зэв сэгт хүчний генералууд хээрийн сургуулийг зогсоох тушаал өгсөн гэв. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг БХЯ-ны Хэвлэл мэдээлийн албанаас тодруулахад “Бидэнд мэдсэн зүйл алга. “Сэлэнгэ” хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж байгаа” гэлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд хээрийн сургуульд гарсан бөгөөд энэ тухай мэдээлэл өгөх хүн байсангүй. Гэсэн ч бид ямар нэгэн тайлбар авахыг хүссэнээр тус штабын хэвлэлийн төлөөлөгч Д.Оюунгэрэл Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төв рүү холбогдон дараах мэдээллийг өгсөн юм. “Ямар нэгэн асуудал огт гараагүй гэж хээрийн сургуульд оролцож буй манай дарга нар хэллээ. Манай штабын удирдлага мэдээлэл нуун дарагдуулахг үй байхыг хатуу анхааруулдаг. Хэрвээ тийм зүйл болсон бол бидэнд нуух шаардлага байхгүй. Энэ мэдээллийг өгсөн хүн хээрийн сургууль хэрхэн болдог, хянах байр хаана байдаг, их буу байгаа алдвал ямар аюул болохыг мэддэггүй бололтой. Хянах байранд байрласан дарга нар сургуулийг араас нь удирддаг.
Хэрвээ хянах байрны ойролцоо сум туссан гэвэл их буучид санаатайгаар байгаа өөрчлөн хойшоогоо буудсан гэсэн үг. Энэ бол байж боломгүй зүйл” гэв.
Бид баттай мэдээлэл авах үүднээс хээрийн сургуулийг удирдаж буй Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайтай холбогдон дараах асуултад хариулт авлаа.
-Бидэнд ирсэн мэдээллийг үнэн эсэхийг тодруулах гэсэн юм. Хээрийн сургуулийн үеэр их буучид алдаа гаргаж, хяналтын байрны ойролцоо сум туссан гэх мэдээлэл байна. Үүнээс болж ОХУ-аас ирсэн генерал гэмтсэн гэсэн үү?
-Огт үндэслэлгүй, худал мэдээлэл байна. Хоёр улсын хамтарсан хээрийн сургууль амжилттай болж байгаа. Маргааш Ерөнхийлөгч ирж танилцана. Та нар ч ирж сурвалжилж болно шүү, ирээд хар. Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа хээрийн сургууль хийж байгаа юм биш шүү дээ.
-Техник хэрэгсэл эвдэрч, багагүй асуудал үүсээд байгаа бололтой. Ямар ч алдаа гараагүй байхад ийм мэдээлэл гармааргүй юм?
- Энэ сарын 4-нд шат нурсныг хэлээд байгаа юм байлгүй. Зочдыг угтах тавцан хийсэн юм. Хийсэн зүйлийнхээ бат бөхийг шалгах явцад шат нурсан.
-Өндөр шат уу. Шатан дээрээс хүн унаж гэмтсэн юм уу?
-Үгүй ээ, цөөн гишгүүртэй шат. Тухайн үед нь зассан, одоо санаа зовох зүйлгүй. Хэн нэгэн унаж бэртээгүй. Хүний анхаарал татаад байх зүйл огт болоогүй гэлээ. БХЯ-ныхны тайлбар ийм байна. Гэхдээ бид энэ асуудлаар нэхэн сурвалжилна.
Х.ОЮУНСҮРЭН