Монголчууд өөрсдөө төмөр зам барьж буй энэ үед тус бүтээн байгуулалтад оролцогчид, инженерүүд, шинжлэх ухааны байгууллагынхан хоорондоо санал солилцох, дэд бүтцийн хөгжил, ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд Монголд анх удаа 10 000 тоннын даац-тай ачааны вагон аялж эхлэх онцлогтойг хуралд оролцогчид тэмдэглэв.
Дээрх чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад инновац, дэвшилт технологи ашиглаж буй бөгөөд “Богдхан” төмөр зам барихад төмөр замын анхны туннелийг хийх нарийвчилсан судалгаа гаргаж буйг “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал дурдлаа.
Бэлтгэсэн С.Цэрэн