Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу зорчиж явсан иргэд маргалдан нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг өнгөрөгч бямба гаригт гарчээ. Тус сум руу явж байх замд Б гэгч нь Г-тэй маргалдаж, аяны зориулалттай хутгаар хутгалаад зугтсан аж.
Хамт явж байсан хүмүүс нь Г-г эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсанаас нас баржээ. Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж хүний амь хөнөөсөн Б-г машин хөлслөн зугтах гэж байхад нь баривчилсан байна. Чухам юунаас үүдэн ийм хэрэг үйлдсэнийг тогтоохоор ажиллаж байна.
Х.СҮРЭН