Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гарагийн Улаанбаатарын цагаар 8 цагт дуусна.
Фулбрайтын Оюутны хөтөлбөр болон бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээллийг https://mn.usembassy.gov/2023-fulbright-student, https://www.meds.gov.mn/post/115051 цахим хуудаснаас авна уу.