193.6 мянган хүүхдийн 2022 оны нэг болон хоёрдугаар сарын олголт болох 19.3 тэрбум төгрөгийн шилжүүлэг эзэддээ очжээ. Сүүлийн гүйлгээг Хаан банкаар дамжуулан 18.20 минутад 69.7 мянган хүүхдийн дансанд хийж дууссан аж. Мөн Төрийн банк 73.2 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлжээ. Харин нэг асуудал хэвээр үлдсэн нь 1053 хүүхдийн нэр, данс зөрүүтэй явдал гэнэ. Тиймээс ХНХ-ын сайд А.Ариунзаяа банкуудын удирдлагатай тусгайлж холбогдож, "Зөрчлийг арилгаж Монголбанкны КАМ системд бүртгүүлэх" хүсэлт гаргажээ. Мөн маргааш өнгөрсөн оны нөхөн олголтыг хийх аж. Үүнд 8725 хүүхдийн 12 613 ширхэг гүйлгээ хамаатай. Эдгээр нь өнгөрсөн жил шүүхийн асуудал, нэр дансны зөрүү, хаягийн бүртгэлгүй гэх зэрэг шалтгаанаар түр олгогдоогүй мөнгө аж.