Манай улс Украин, ОХУ хооронд болж байгаа нөхцөлд байдалд ямар байр суурьтай байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдсан. Монгол Улс НҮБ-ын 193 улстай найрсаг харилцаатай. Манай улсын зүгээс маргаантай талууд яриа хэлэлцээрийн журмаар асуудлаа хурдан шийдээсэй. Дэлхийн энхтайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах юмсан гэдэг л байр суурьтай байна.
Мөн гадаад харилцааны яам 27 оюутныг богино хугацаанд эх оронд нь авчрахад анхаарлаа хандуулан ажиллаж буй. Хэвлэл мэдээллийнхэн нэг талын мэдээллийг үндэслэж, буруу ташаа мэдээлэл өгөхөөс сэргийлж, Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллахыг хүсэж байна" гэв.