Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Футзалын дээд лиг”-ийн 15 дугаар тойргийн тоглолтод “Унаганууд”, “Арвис” клубийнхэн тус бүр 38 оноотой хүснэгтийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Тэдний араас 36 оноотой “Солонго 5” клубийнхэн нэхэж буй. Энэ удаа “Унаганууд”-аас Э.Пүрэвдорж 49 гоолтойгоор мэргэн буучдыг хошуучлав. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Үндэсний дээд лиг”-ийн аварга “Дэрэн” клубийнхний хүсэлтээр дасгалжуулагчийн Д зэрэглэлийн анхны сургалтыг тус холбооны Техникийн хэлтсээс энэ сарын 16-25-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сургалтад 14 тамирчныг сонгож, 6-8 насны анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэл төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх аж.