Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрх мэдлээ хэтрүүлсэн 40 гаруй албан тушаалтныг шалгаж байна. Тэдний дунд төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс хэд хэд бий.
Б.Наранхүү (УИХ-ын гишүүн)
УИХ-ын эрхэм гишүүн, “Эрдэнэт”- ийн гэгддэг Б.Наранхүү АТГ-т шалгагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай аж. Түүнд Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрд өн байцаалт дуусаагүй учир гэм буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
Д.Сугар( ТӨХ-ны дарга)
Төрийн өмчит олон компаниа хувьчилсаар одоо 80 гаруй үйлдвэр үлдээд байна. Хувьчлагдалгүй үлдсэн үйлдвэрүүд Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд нөлөөлөхүйц, Монголдоо ганцхан гээд давуу тал ихтэй. ТӨХ-ны дарга Д.Сугарыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн авах гэрээнд эрх мэдлээ ашиглан оролцсон, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна. Гэм буруутайг нь нотлох хангалттай баримт олдоогүй ч түүнийг сэжиглэх үндэслэл байгаа гэсэн. Харин тэрбээр энэ асуудлаар “Ямар ч тайлбар өгөхгүй” гэсэн хариулт өгсөөр байна.
Л.Пүрэвдорж (Монголбанкны ерөнхийлөгч)
Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн дарга нарын дунд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн нэр сонсогддог. Гэсэн ч түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан нэгний хэрэгт хариуцагчаар татаад байгаа дуулдсан.
Э.ЦасЧихэр (Увс аймгийн Засаг дарга)
Увс аймгийн Засаг даргын албыг хашаад гурван жил орчим болж буй Э.Цасчихэр төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт татагджээ. Тэрбээр аймгийнхаа захиргаа болон үйлчилгээний байгууллагад ашиглах эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчсөн гэх. Төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй Засаг даргын хууль зөрчсөн эсэхийг удахгүй тогтоох юм.
Д.Батсайхан (Увс аймгийн ИТХ-ын дарга)
Увс аймгийн хоёр дарга хэрэгт татагдаад байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэнтэй холбоотой бололтой. Тус аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан Э.Цасчихэрийн адил Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй аж. Тэднийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа дуусаагүй байна. Хэрвээ буруутайг нь тогтоовол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасаж, торгохоос гадна, 1-3 сараар баривчлах ял шийтгэнэ. Үүнээс гадна улсад учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч таван жил хорих ял ч энэ зүйл ангид байдаг.
Д.Батхуяг (Ашигт малтмалын газрын дарга)
Дэлхийн анхаарлыг татаж буй Монголын ашигт малтмалын асуудлыг зангидан суугаа энэ хүнийг АТГ шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дараа хууль бусаар 192 зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгаад байгаа. Түүнд прокурорын байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэснийг харьяаллын дагуу мөн сарын 21-нд АТГ хүлээн авч шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах явцад нотлох баримт хангалтгүй байсан учир хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт өнгөрсөн сарын 16-нд шилжүүлжээ. Гэхдээ Нийслэлийн прокурор хэргийг хянаж дуусаагүй, эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.
Д.Энхбат (БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга)
Монгол орны байгалийн нөөцийг арван хуруу шигээ мэдэх тэрбээр танил талдаа давуу эрх олгон, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт нэр холбогдоод байгаа юм. Түүний шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилсээр саяхан харьяаллын дагуу Хөвсг өл аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа ашигласан нь тогтоогдоогүй ч хууль бусаар мод бэлтгэх ажилд оролцсон бололтой. Мод бэлтгэсэн компанийнханд Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Ганболд (Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга)
Нийслэлийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулж, төлөвл өгөөний биелэлтийг хангахын сацуу дүүргийн Татварын хэлтсүүдийн Татвар хураалтын тасгийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, татвар хураах, татварын өр барагдуулах гэх мэт эрхийг түүнд хуулийн дагуу олгосон. Улсын төсвийг бүрдүүлж, татвар төлөгчдөд хуулийн дагуу адил үйлчлэх ёстой Б.Ганболд “Ээрмэл” компанитай нэр холбогдоод байгаа аж. Тэрбээр эрх мэдлээ хэтрүүлэн тус компанийн татварыг нь нуун дарагдуулсан гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үзэж, гэм буруутайг эсэхийг тогтоохоор шалгаж байна.
А.Амарсайхан (Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга )
Хот, дүүрэгт олон жил ажилласан А.Амарсайханыг АТГ шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр хуурамч акт үйлдэн улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод байгаа юм. Гэм буруутай нь нотлогдвол эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн түүнийг 3-5 жилийн хорих ял хүлээж байгаа аж. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад энэ оны зургадугаар сарын 10-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.
М.Баянмөнх (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга )
Авлигын эсрэг хуулиар хориглосон гэмт хэрэгт нийслэлд өндөр алба хашиж байгаа дарга нараас гадна орон нутгийн Засаг дарга нар холбогдоод байгааг дээр дурдсан. Манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь дамжин ирдэг томоохон боомттой сумын Засаг дарга М.Баянмөнх тэдний нэг. Тэрбээр эрх мэдлээ ашиглан тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авсан гэх мэдээллийн дагуу шалгуулж байна.
Ч.Батсайхан (Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга)
Нийслэлийн агаарын бохирдлыг эртнээс мэдэх Ч.Батсайхан тендерт оролцогчоос авлига өгөхийг шаардсан тухай гомдол Авлигатай тэмцэх газарт иржээ. Түүнийг албан тушаалаас нь түр түдгэлз үүлэх тогтоолыг өнгөрсөн гуравдугаар сард Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн агаарын чанарын албанд хүргүүлсэн ч хариу өгөхгүй нэлээд уджээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан тоот явуулснаар үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.
Х.Оюунсүрэн