Ашигт малтмалын газрын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийж, эхний хагас жилд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр тус газрын дарга Б.Батхуягаас АТГ-т шалгагдаж байгаа талаар нь тодруулсан юм.
-АТГ-аас таныг эрүүгийн хэрэгт татаад багагүй хугацаа өнгөрлөө. Та энэ талаар нэг ч удаа мэдээлэл өгсөнгүй. Таныг урт нэртэй хууль зөрчин 192 тусгай зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгаад байгаа.
-Тийм ээ, 2009 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр би ажлаа авсан. Тэр өдрөөс эхлэн манай газар болон намайг байнга шалгасан. Урт нэртэй хууль гарснаас хойш би тусгай зөвшөөрөл олгоогүй. Манай газар хууль хэрэгжүүлэгч байгууллага болохоос хэн нэгэнд, ямар нэг аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохыг шийддэггүй.
-АТГ-т ирсэн мэдээлэл баттай баймаар юм. Та энэ хугацаанд хэдэн удаа мэдүүлэг өгсөн юм бэ?
-Ямар учир шалтгааны улмаас эрүү гийн хэрэг үүсгэсэн тухай би танилцаагүй байна. Дуудсан үед нь мэдүүлэг өгөөд явж байгаа. Хуулийн байгууллага үнэн худ лыг нь тунгаагаад өгөх биз. Тийм шийдвэр гарсан үед би олон нийтэд бодит мэдээлэл өгөх болно.
-Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр таны хэргийг хэрэгсэхг үй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн?
-Энэ тухай би дуулаагүй. Өөрийгөө шалгуулж л байгаа гэж бодож байгаа шүү дээ.
Х.СҮРЭН