Баянзүрх дүүргийн IV хорооны гуравдугаар байранд гарсан хүн амины онц ноцтой хэрэгт талийгаач бүсгүй Д-тэй хамт амьдарч байсан Бэрсүүт овогт Бямбасүрэнгийн Эрдэнэбилэгийг сэжигтнээр тооцон эрэн сурвалжилж байсан юм. Цаг даагийнхан амралтын өдрүүдэд улсын хэмжээд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулснаар өчигдөр 13.20 цагт Их дэлгүүрийн орчмоос 48-78 УБН дугаарын машинтай явж байхад нь баривчлан, ШШ ГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид албадан саатууллаа.
Б.ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ ХЭН БЭ
Б.Эрдэнэбилэгийг дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татах болсон нь гэрчийн мэдүүлэгтэй салшгүй холбоотой юм байна. 1980 онд төрсөн тэрбээр талийгаач бүсгүйтэй амьдраад хагас жил болж байсан гэнэ. Талийгаачийнхтай ойрол цоо аав, ээжийнх нь байдаг учир тэд танилцсан аж. Б.Эрдэнэбилэг наймдугаар анги төгс сөн, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Тэрбээр 2009 оны зургадугаар сард архи уун согтуурч, Баянгол дүүргийн нутагт хүний амь нас хөнөөжээ. Түүнийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 147.2, 91.2-оор яллаж, 23 жилийн хорих ял оноосон юм байна.
Шүүгдэгч Нийслэлийн шүүхэд давж заалдахад 91.2 танхайн сэдэлтээр хүний амь насыг хөнөөсөн бол 15-25 жилийн хорих ял онооно гэснийг мөн хуулийн 94.1-д зааснаар бусдыг болгоомжгүй байдлаар хөнөө- сөн гэсэн зүйл ангиар хөнгөрүүлжээ. Дээд шүүх түүний хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан байна. Гурван шатны шүүх дамжсаар Б.Эрдэнэбилэг 2.8 жилийг шоронд өнгөрүүлжээ. Анхан шатны шүүх хурал болохоос өмнө түүний өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргаад удаагүй байсан аж. Шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч хохирогчийн талаас хүн ирээгүй гэх шалтгаанаар долоо хоног хойшлуулжээ. Тэрбээр “Хайр сэтгэлийн холбоотой байсан Д холбоогоо тасалж, уулзсангүй. Би хэн гэдгээ харуулна, тэгж л байг” гэж заналхийлж байсан гэнэ.
Т.САЙНЖАРГАЛ: ТАЛИЙГААЧИЙН ХҮҮ, ДОТНЫН ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛАЛТАД АВСАН
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
-Гэмт хэрэгтэн хохирогчдыг хү чиндсэн гэсэн мэдээлэл байсан?
-Нарийн шинжилгээ хийсний дараа энэ бүхэн тодорхой болох байх. Гэмт хэрэгтэн 60 настай Б-г 16 удаа, түүний эхнэр, охиныг 5-8 удаа тархи, дал, хөл, хэвлийд нь хутгалж амь насыг нь хөнөөсөн.
-Хүргэн болох гэж байсан хүнийг нь энэ хэрэгт сэжиглэж байгаа. Өөр сэжигтэн байна уу?
-Зарим хэвлэлд мэдээлсэн Б.Эрдэнэбилэг гэгчийг сэжигтнээр тооцсон нь үнэн. Бусад нарийн ажиллагааны талаар мэдээлэх нь мөрдөн байцаалтад сөрөг нөлөө үзүүлдэг учир ярих боломжгүй. Сүүлийн үед эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, гэр бүлээр нь хөнөөх хэрэг гарах боллоо. Хэргийн байдлыг харахад хохирогчдыг хамгийн сайн мэдэх ойр дотнын хүмүүс шунахай, хувийн өс хонзон авахын тулд хөнөөж байгаа нь анзаарагдаж байна.
-16 настай хүүг нь амьд үлдээсэн байсан. Тэр хүү мэдүүлэг өгсөн үү. Уулзах боломж байна уу?
-Сэтгэл санааны хүнд дарамтад орсон, хэцүү байгаа. Хүүхдийн болон хохирогчдын ойр дотнын хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авсан.
Х.ОЮУНСҮРЭН