ГССҮТ-ийн эмч нар өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвартай хоёр хүүхдэд мэс засал амжилттай хийсэн талаараа мэдээлэв. 17 настай эхний өвчтөний хувьд тархины ил цөмөрсөн хугаралтай байсан бөгөөд тус төвийн Гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар ясны цөмөрхий хэсгийг хугацаа алдалгүй авч чаджээ. Харин бямба гарагт мэс ажиллаварт орсон 13 настай өвчтөний баруун шилбэний доод хэсэг хугарсан байсныг Хүүхдийн гэмтэл, согогийн тасгийн эмч нар бэхэлж, шаардлагатай арга хэмжээг тэр даруйд авчээ. ГССҮТ-ийн эмч нар сүүлийн зургаан сарын хугацаанд коронавирусийн халдвар болон хүнд гэмтэл хавсарсан 30 орчим иргэнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж, улаан бүсэд ажилласан байна.