“Иргэдийн шударга шүүх” ТББ энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгч, санал асуулга явуулах гэнэ. Мөн төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон хүмүүсийн тухай баримт дэлгэх аж. “Хуйвалдаан Монголын нийгмийг бүхэлд нь хамарсан. Хүүхдүүд ч үүний бай болсныг цэцэрлэг, сургуулийн гадаа үүссэн дарааллаас харж болно. Томоохон хэмжээний тендер, сонгууль, шүүхийн шийдвэ рийг хэлэлцэхээс өмнө үр дүн нь хэдийнэ гарсан байдаг. Жишээ нь, Монгол Улсын хэмжээнд 300 гаруй замын компани бий. Гэтэл ихэнх тендерт гурван л компани оролцож байгаа нь хуйвалдаан болсныг харуулна” хэмээн тус ТББ-ын тэргүүн С.Батбаатар мэдээлэв.
Б.ОЮУТ