Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-51°13’48.0”, У-100°18’00.0”/ 02.13-ны өдрийн 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай ОБЕГ-аас мэдээллээ.