Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан мэдээлж байна. Мэдээллийг цаг тутамд өгснөөр боомтуудын үйл ажиллагаа сайжирч буйг ЗТХЯ-наас онцлов. Өнөөдрийн байдлаар есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүүтэй ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Хангийн Булган боомт хамгийн ачаалалтай ажиллаж, зөвхөн нүүрс тээвэрлэж байна.
Гашуунсухайт боомтод 100-160 орчим тээвэр явж байна. Замын-Үүдэд өдөрт 50-60 чингэлэг тээвэр нэвтрүүлж буй. Мөн авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийж байна. Хоёр хоногийн дараагаас тусгайлсан бүрэлдэхүүн очиж ажиллах гэнэ. Замын-Үүдэд хоосон чингэлэг буцааж байгаа ба ариутгал хийн өдөрт 20-30 чингэлэг буцааж байна. Мөн энд яригдаж байгаа томоохон зүйл бол овор ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар нөгөө талтай ярилцаж байна. Авто тээврээр, төмөр замаар, чингэлгийн тээврээр гурван төрлөөр ангилан оруулж ирэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иргэд Замын-Үүдэд гацсан ачаагаа хэрхэн авахаа мэдэхгүй байгаа тул энэ үеэр зөвлөгөө өглөө. Эрээн өртөөнд барилгын материал, овор ихтэй ачааг татах шаардлагатай байгаа аж. Хятадын өргөн царигтай замаар зөөхөөр ярилцаж байгаа аж. Гэхдээ хятадаас бараа илгээж буй манай импортлогчид Хятадын төмөр замд захиалга өгч ямар царигтай замаар ачуулахаа захиалах ёстой аж.
Мөн ард иргэдийг бухимдуулаад буй үнийн өсөлтийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж байна. Монгол Улсад нээлттэй платформ ажиллуулж эхлэх ба тээвэр зуучийн төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийж хэрхэн хамтрах чиглэлээ тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр захиалж байгаа иргэн, ААН ямар газраар авчруулж буй талаарх мэдээлэл ил болно. Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоогоор 1460 чингэлэг ачаа бараа татаад байна.