Алтны бичил уурхайчид буюу АБУ нарын эрх ашгийг хамгаалах байгууллага байгуулагдав. Сүүлийн арваад жилийн турш нинжа гэх нэрээр нийгмийн халамж, үйлчилгээнээс ангид хоцорсон тэдний тоо албан бус судалгаагаар 100 гаруй мянгад хүрчээ.
“Гар аргаар алт олборлогчдын эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагынхан энэ хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, бичиг баримтжуулах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх юм байна.
НХХЯ болон Швейцарийн хөгжлийн агентлаг үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар алт дагасан АБУ нарын нүүдэл Завханаас бусад аймагт тархаад байгаа бөгөөд гэр бүлийнхнийг нь оруулбал 250000-300000-д хүрнэ хэмээн тооцож байна.
Д.ОЮУН