“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр болж, шүүгчид Д.Болормааг цагаатгах шийдвэр гаргасан байна. Тэрбээр “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг бага насны охидыг садар самуунд уруу татаж, 400 доллараар худалдаж авдаг гэх утга бүхий нийтлэлийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бичсэн юм. Уг нийт лэлийг “Мон-Уран” компанийн захирал Б.На ранхүү худал мэдээлэл хэмээн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, “Зууны мэдээ” сони ноос гурван тэрбум төгрөг нэхэмжилсэн.
Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр 09.30 цагт эхэлсэн хурал гурван цаг үргэлжилсэн бөгөөд улсын яллагч Ш.Баяр билэг сэтгүүлч Д.Болормааг дөр вөн сар баривч лах ял санал бол госон ч шүүх хур лын бүрэлдэхүүн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, сэтгүүлчийг цагаат гасан. Харин “МонУран” компанийн захи рал Б.Наранхүүгийн өмгөөлөгч Б.Би лэг сайхан дээрх шийдвэрийг эсэр гүү цэж, өчигдөр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр “Сэт гүүлч Болормааг шүүх хурал шударга бус боллоо. Салаа утгатай шийдвэр гаргасныг онцолмоор байна.
Мон голын шүүх тогтолцоо шударга бус бай гаагийн тод жишээ өнөөдрийн шүүх хурал байлаа. Учир нь “Мон-Уран”-ы Наранх үүг уг гүтгэлгийн чанартай мэ дээлэлтэй ямар ч холбоогүй гэдгийг ба тал сан ч энэ талаар шийдвэрт дурд сан гүй. Тэгсэн хэрнээ Болормааг санаа тайгаар хүний нэр төрд халдаагүй, ижил нэртэй хүн байсныг андуурсан хэмээн үзэж, гэм буруугүй гэсэн тог - тоол гаргалаа. Үндэслэл нь “Мон-Уран”-ы Наранх үү биш, өөр Наранхүү тийм хэрэг хийж байсан гэд гийг сүүлд нь мэдсэн гэх тайлбар. Илт гүжирдсэн мэдээлэл гаргачихаад байхад түүнийг “Андуурсан байна” гэсэн шийдвэр гарга санд бид гомдолтой байна. Тиймээс бид нийслэлийн шүүхэд давж заалдана. Мөн Ерөнхийлөгчид хандахаар зэхээд байна” гэв. Дашрамд дурдахад, Баянгол дүүр гийн цагдаагийн хэлтэст машин угаалгын газар ажиллуулдаг Г.Наранхүү гэгч этгээд бага нас ны охидыг 500-700 доллараар худалдан ав даг байсан хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Сингапур улс руу оргон зайлсан талаар эх сурвалж өгүүлж байв.