Цагаан сарын баяраар орон нутагт зөрчих хөдөлгөөн эрс ихэссэн байна. Тиймээс Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан хөдөлгөөнт хяналт шалгалт, эргүүлийг тогтмол хийж буй. Өчигдөр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 зөрчил, хурд хэтрүүлсэн 15 зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав. Мөн Сэлэнгэ аймаг Мандал сумын замын цагдаагийн алба хаагчид сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотоос орон нутаг уруу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаа тул зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж хяналт шалгалт хийж байна. Тодорхой хэлбэл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж хяналт шалгалтыг цагийн менежментийн хуваарийн дагуу хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгуулж, иргэдийн аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.