Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох Замын-Үүдийн боомтоор өдөртөө хэдэн зуун машин, олон мянган хүн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэн оруулж ирдэг. Улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргаанд багагүй хувь нэмэр оруулдаг тус боомт дахь Гаалийн газрын ажилтнуудыг тойрсон хэл ам цөөнгүй гардаг нь нууц биш. Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн газрын бичиг баримтын бүрдүүлэлтийн улсын ахлах байцаагч Р.Энхбат “Гурван билэг” гэх компанийн менежер Б.Эрдэнэбаатарын оруулж ирсэн 17 боодол даавуунд “Шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулах ёстой” хэмээн саатуулж түүнээс авлига авчээ.
Б.Эрдэнэбаатар даавуугаа хурдан хугацаанд улсын хилээр оруулахын тулд ийнхүү хахууль өгсөн хэмээн АТГ-ын Гомдол мэдээллийн төвд болон шүү хэд гомдол гаргасныг шалгаад гаа лийн байцаагчийг гэм буруутайд тооцон 5.5 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. “Гурван билэг” нь Гаалийн татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, татвараас чөлөөлөгддөг компани юм байна. Гаалийн нэг байцаагч нь хуулийн да гуу бүрдүүлэлт хийж, даавууг оруулах гэж байтал Р.Энхбат болиулж, улмаар авлига авсан нь шүүх, мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Гаалийн зарим ажилтан ийм замаар халаасаа түнтийлгэж байхад нөгөө хэсэг нь хуурамч бүрдүүлэлтээр хэтэвчээ зузаалсан хэрэг мандаав. За мын-Үүдийн гаалиар өнгөрсөн долоо хоногийн лхаг ва гаригт их хэмжээний арматур төмрийг хуурамч бүрдүүлэлт хийн оруулж ирсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус боомтын гаалийн ажилтнуудын мэдээлснээр Гаалийн рентген хяналтын цэгт ажилладаг улсын байцаагч Болортуяа, Даваажаргал нар тухайн өдөр аппарат нь ажиллагаагүй байв уу, эсвэл мөнгө олох гэсэн үү, ямартай ч гурван машинд ачсан 200 орчим тн арматур төмрийг цемент хэмээн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлжээ.
Манай улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, бас чанартай учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ихэнхдээ ашигладаг. Гэтэл Хятадаас чанаргүй, хямд арматур оруулж ирж буй иргэний бараанд хуурамч бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас хууль бусаар чөлөөлсөн байна. Хууль журмын дагуу дээрх 200 орчим тн арматурыг оруулж ирэхэд 20 гаруй сая төгрөгийн татвар улсад төлөх ёстой аж. Гэтэл гурван машин арматурыг цемент нэрээр хуурамч бүрдүүлэлт хийснээр уг барааг оруулж ирж буй иргэн 2-3 сая төгрөгийн татвар л улсад төлжээ. Гаалийн улсын байцаагч Болортуяа, Даваажаргал нар ийнхүү хуурамч бүрдүүлэлт хийснийхээ хөлсөнд багагүй хэмжээний хахууль авсан байхыг үгүйсгэхгүй гэдгийг хууль хяналтын байгууллагын ажилтан өгүүллээ.
Г.ЦОЛМОН