Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас 28 мянга гаруй гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух үнэмлэх олгоод байна. Манай оронд оршин суугч гадаадын бүх иргэнд ийм үнэмлэх олгохоор УИХ-аас шинэчлэн баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан. Уг үнэмлэхийг тухайн хүний оршин суух хэлбэрээс хамаарч, долоон өнгөөр хэвлэсэн юм. Хөр өнгө оруулагчид саарал, суралцагчид ягаан, хөдөлмөр эрхлэгчид шаргал өнгийн үнэмлэх өгч буй. Үүнийг үрэгдүүлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль ногдуулна. Гадаадын иргэд үүнийг паспорттайгаа хамт биедээ байнга авч явах үүрэгтэй. 90 хоногоос дээш хугацаагаар Монголд байх гадаадын иргэд эл үнэмлэхийг 21 хоногийн дотор авах ёстой.