Энэ сарын 13-нд улсын начин Б.Одхүү Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “River sоunds” бааранд архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Э-г зодож хүнд гэмтээгээд, цагдаагийнхан ирэх хооронд баарны гал тогооны хаалгаар гарч зугтсан тухай цагдаагийнхан мэдээлж байна.
Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хохирогч Э-гийн зөөлөн эд, эрүүний яс нь гэмтсэн аж. Түүнийг хайгаад зургаа хонож байгаа ч одоо хэр нь олоогүй байна. Б.Одхүү өмнө нь удаа дараа танхайрч, Английн жуулчныг зодож шүүхээс хорих ял сонсч байсан билээ.