АТГ-ынхан авлига авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгийг хувийнх юм шиг зарцуулж буй албан тушаалтнуудыг илрүүлэн шалгасаар байгаа. Зарим хүн тус газрынхныг “тул барихгүй” мөртлөө “жараахай”- нуудтай зууралдлаа гэх нь бий. Төрийн албанд суучихаад төрийн өмчийг, татвар төлөгч иргэдийн мөнгийг их бага гэлтгүй “идэж” байгаа хүмүүстэй “барын зулзагыг бага дээр нь дарж” тэмцэх нь АТГ-ынхны хуулиар хүлээсэн үүрэг билээ. Тиймдээ ч төрийн алба хаагчдыг өндөр, дунд, бага гэлтгүй шалгаж, хуулийн хариуцлага тооцуулж байгаа.
Х.Наранхүүд холбогдох хэрэг өршөөгдөнө
УИХ-ын гишүүн Х.Наранхүүг төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000- 2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөр өнгө хувьдаа завшсан, мөн үйлдвэрт олон компани, хүмү үсийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод байгаа талаар бид мэдээлж байсан. Түүний энэ үйлдэлд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явж байгааг албаны хүнээс лавлахад “Мөрдөн байцаалтын нууцтай хол боотой учраас мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэ рэгт Монголбанкны ерөн хийлөгч Л.Пүрэв дор жийн гэм буруутай гэх үйлдэл бага. Харин Х.Наранхүүд холбогдох хэргийн тухайд Өршөөл үзүүлэх тухай 2006, 2009 онд батлагдсан хоёр хуулийн аль нэгийнх нь үйлчлэлд хамрагдана” гэлээ.
О.ЧУЛУУНБАТЫН ХЭРГИЙГ Ж.ЧАЙЛМЕРСИЙГ БАРЬТАЛ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХын гишүүн О.Чулуунбатын гэх тодотголтой хэргийг АТГ-т шалгаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа шүүхээр шийдвэрлэнэ хэмээсээр өнөөг хүрэв. Уг нь энэ хэрэгт АНУын иргэн Жорж Чайлмерс гэгч холбогдоод байсан юм. Хууль хяналтын байгууллагынхан Ж.Чайлмерс Монголбанкны ерөнхийлөгчийг залилан мэхэлсэн хэмээн хэргийг нь тусгаарлаж, Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцэх гэж байв. Гэвч Ж.Чайлмерс АНУаас хуурамч паспорт авч, хил даван зугтсан гэдгийг холбогдох байгууллагынхан баталдаг.
“40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат 2006 оны гуравдугаар сарын 9-нд Жорж Чайлмерстэй 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулсан. Түүгээр нь Жорж Чайлмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон ч нэг ч орон сууц бариагүй юм. Прокурорын байгууллагаас Ж.Чайлмерсийн хэргийг О.Чулуунбатынхаас тусгаарлан хэлэлцүүлэх шийдвэр гаргасан ч өдгөө АНУын иргэнгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Тиймээс АТГ-ын Мөрд өн шалгах хэлтэст шалгаж, яллах дүг нэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлсэн О.Чулуунбатад холбогдох хэргийг Ж.Чайлмерсийг барьтал түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Л.ГҮНДАЛАЙН ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗАВШСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООГҮЙ
Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн өмчийг завшсан хэрэгт буруутгагдаж байсан УИХын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр прокурорын байгууллагаас гаргасан. Тэрбээр яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “БулгатОвоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь ч нотлох баримтаар баталгаажсан байдаг. Мөн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээ сэн түргэн тусламжийн зориулалттай 10 авто машинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан аж. Үүнийг нь тухайн үед илрүүлж Л.Гүндалай хэргээ хүлээн, 20.3 сая төгрөгийг улсад буцаан тушаасан байдаг. Түүнчлэн ХӨСҮТ-д бүртгэлтэй байсан “Ланд круйзер” маркийн автомашиныг ЭМЯ-нд шилжүүлэн, улмаар Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд хүргүүлжээ. Сүүлд нь хэрэг шалгах үед уг машиныг түүний ахын хашаанаас хураан авч битүүмжилсэн юм. Түүний хэргээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэсгийг Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд өөрийнх нь хүсэлтээр хамруулсан. Харин төрийн өмчийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгасан хэрэг нь өршөөлд хамрагдаагүй. Түүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлэх хүртэл Л.Гүндалайд холбогдох хэргийг түдгэлзүүлээд байгаа гэж прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ.
УВСЫН ЗАСАГ ДАРГА Э.ЦАСЧИХЭРИЙГ ДАХИН ШАЛГАНА
Төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг тус аймагт өнгөрсөн онд барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж эхэлсэн. Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Гэвч тус аймгийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэнэ. Харин түүнд холбогдох хэргийг дээд шатны прокурорын байгууллагаас дахин шалгуулах шийдвэр гаргаж, АТГ-т ирүүлсэн байна.
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ДАРГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЦАГДААД ШИЛЖҮҮЛЖЭЭ
ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Авли гатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. АТГ-аас түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэ лийн прокурорын газарт шилжүүлсэн ч харьяаллыг нь өөрчлөн, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон бай на. Албан тушаалаа урвуулан ашигласан хэр гийг яагаад цагдаагаар шалгуулахаар шилжүүлэх болов. Энэ хэргийг замх руулах замд нь оруулж байж магадгүй гэх хууль хяналтын байгууллагын ажилтан байна. Д.Батсайхан нь ОХУ-аас оруулж ирсэн 900 тн улаан буудайг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч бичиг баримттайгаар улсын нөөцөд авсан.
Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид урамшуулал болгож, тн тутамд 80000 төгрөг олгох Засгийн газрын журмыг далимдуулан хууль бус үйл дэл гаргасан. Энэ булхайтай ажилдаа газар тариалан эрхэлдэг “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нарыг ч мөн татан оролцуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 72 сая төгрөг гаргуулжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор баталсан дээрх журмыг эрх мэдлийнхээ хүрээнд “эвтэйхэн” зохицуулсан түүнийг АТГаас Эрүүгийн хуулийн 148-ын гурав, 263-ын хоёрт заасан “залилан мэхлэх, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон ч дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Батсайханы албан тушаалыг түдгэлз үүлэх саналыг өмнө нь Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байсан боловч хүчингүй болгож байжээ.
НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн нь 2005-2009 онд тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан хэрэгт буруутгагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй билээ. Тэрбээр төрсөн хүү Э.Мөнх-Оргил захиралтай “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг аж ахуйн нэгжээс зах зээлийнхээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авч, дүүргүүдийн мал эмнэлгүүдэд олгох ёстой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, үйл чилгээний хөлсөнд түүнийгээ тооцон нийлүүлдэг байсан, банк бус санхүүгийн байгууллагууд руу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж, бэлэн мөнгө гарган авч, тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөн гэдгийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа юм. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан аж. Өдгөө уг хэрэгт дахин шинжээч томилон, дүгнэлт гаргуулахаар болоод байгаа гэнэ.