Сураггүй алга болоод бүтэн сар болсон эмэгтэйн цогцсыг уржигдар цагдаагийнхан Далан давхрын ойролцоох жалганаас олсон. Түүнийг хөнөөсөн хэрэгтнийг өчигдөр илрүүлэн, саатуулжээ. Тэрбээр таксины жолооч аж. Хохирогч эмэгтэй түүнтэй жирийн найзууд байсан гэнэ. Долдугаар сарын 18-нд хэсэг нөхөд уулзан, наргихад тэд тэнд таарчээ.
Үүрээр бүгд гэртээ харихаар явахад талийгаач эмэгтэйг таксины жолооч машинаараа хүргэж өгөхөөр суулгаж яваад замдаа хүчиндэхээр оролдсон байна. Эмэгтэйг эсэргүүцэхэд хөнөөснөө хэрэгтэн хүлээжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Х.ИРМҮҮН