Монгол Улсын төрийн байгууллагуудын тавьсан шаардлагыг үл ойшоож буйгаас үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа Хөшөөтийн уурхайн ухсан нүхэнд хүүхэд унаж, амиа алдсан хэрэг саяхан гарчээ. Уурхайн ойр орчимд аюулгүй ажил лагааны нөхцөл бүрдээгүйгээс энэ эмгэнэлт хэрэг гарсан хэмээн нутгийнхан үзэж байна. Гэвч “Мо Эн Ко” компанийнхан хүүд хамаг бурууг тохон, гэм зэмгүй үлдэхийг оролдож буй талаар нутгийнхан бидэнд мэдээллээ. Ховдын баруун хязгаарт илэрсэн нүүрсний арвин их баялгийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани Монгол Улсын стратегийн ордод оруулалгүй дангаараа 100 хувь эзэмшихийг санаархан төр, засгийн авлигач түшмэдийг гар хөлөө болгосоор ирсэн.
УИХ, эрх баригч намын төвшинд явагдаж байсан тус компанийн хуйвалдаан эдүгээ орон нутгийн засаг захиргааны нэгжийн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдээр хүрээгээ тэлснийг нутгийнхан эсэргүүцээд ч дийлэхээ больж эхэлжээ. Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа “Мо Эн Ко” компанитай хамтран ажиллах гэрээ гэгчийг гурван сарын өмнө байгуулан 500 сая төгрөгөөр стратегийн ордоо худалдахыг оролдож байсан бол саяхан Мөст сумынх нь Засаг дарга “Мо Эн Ко” компанитай 80 сая төгрөгийн гэрээ байгуулан, 40 сая төгрөгийн урьдчилгаа авсныхаа хариуд гүний усаа ашиглахыг зөвшөөрөөд нутгийнхандаа баригджээ. “
Мо Эн Ко” ком панийг Халзан хошуу гэдэг газарт гүний усны хайгуул хийхийг нутгийнхан нь эсэргүүцэж буй юм байна. Учир нь энэ газар нь Мөст, Цэцэг сумын төдийгүй Ховд аймгийн хамгийн их усны нөөцтэй газар бөгөөд гүний усыг ашиглаж эхэлсэн тохиолдолд Цэцэг нуур, Боржийн голын усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм байна. “Мо Эн Ко” компани Ховд аймгийн дөрвөн сумыг хамарсан нүүрсний бассейн бүхий 330 мянган га газар эзэмшдэг.
Тэд Хөшөөтийн нүүрсийг олборлож эхэлсэнтэй холбогдуулан эзэмшил га зарт нь нутагладаг малчдыг өвөлжөө, хаваржаа наас нь хөөж эхэлжээ. Нүүдэлчин ард түмний хувьд өвөг дээдсээсээ өв залгамжилж, хэдэн үеэрээ эзэмшиж ирсэн газрыг нь тэд 4-5 сая төгрөгөөр үнэлж, “Авбал ав, авахгүй бол хоосон үлд” хэмээн түрэмгийлэх болжээ.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ