Цагаан хад суурьшлын бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, ТЕГ, ХХЕГ, МХЕГ, Авто тээврийн үндэсний төв, ХӨСҮТ-ийн лаборатори, Гаалийн газар алба хаагчидтай хамтран Зэвсэгт хүчний 089, 350 дугаар ангийн 50 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй.
Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид хамгаалалтын бүсийг ШНБ-1,2,4, Пост-2,3,4,5,7,8,9,11, Хөдөлгөөнт эргүүл-1, Шинжилгээний байр-1, Терминал-1 цэгүүдээр Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын албаны цэргийн алба хаагчидтай хамтран хоёр ээлжээр 24 цагаар 12 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээр 83-100 километрийн радиуст хяналт тавин ажиллаж байна.
Бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ачаа тээврийн компаниудын нийт 10 858 жолооч нарыг РСR шинжилгээ өгөх үйл ажиллагаанд дэг журмыг сахиулах, эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэх, халдвар хамгаалалын дэглэмийг сахиулан ажиллаж хилийн боомт руу орох, гарах, PCR шинжилгээний бичиг хэргийн материалууд, ШНБ-1, ШНБ-2 дугаар цэгээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, иргэд болон үүрэг гүйцэтгэх хугацаанд ШНБ, хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийн хугацаанд гарсан зөрчлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллажээ.
Улмаар цэргийн алба хаагчдийг халдварт цар тахал “Ковид19” өвчний халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ээлж солих ажиллагааг 2 ээлжээр 2022 оны нэгдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.