Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газар, аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км-т өчигдөр Дөргөн нуурын мөс цөмөрчээ. Учир нь иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин нуурын мөсөн дээгүүр гарчээ. Мөс нимгэн бүрэн хөлдөөгүй тул цөмөрч, автомашин 10 метрийн гүнд живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 100 км замыг туулж, уг машиныг татан гаргасан аж.
Үүнээс гадна Дөргөн сумын Өгөөмөр багаас Сэвтэй гэдэг газрын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин мөн л “Дөргөн” нуурын мөсөнд суужээ. Онцгой байдлын алба хаагчид мөн хүн хүч гаргаж, ихээхэн шатахуун зарцуулж, иргэн Н-ийн ”Приус-10” загварын суудлын автомашин нуурын мөснөөс гаргаж авчээ.