Шведэд бусдын амь насыг хохироосон хэрэгт холбогдсон “Айс топ” хамтлагийн гишүүн асан Бадгаа буюу С.Бат-Отгоныг шүүх хурал өнгөрсөн бямба гаригт болох байлаа. Гэвч түүнд холбогдох хэргийг шүүхийг ирэх сар хүртэл хойшлуулах шийд вэрийг шүүх хурлыг даргалагч гаргажээ. Зайлшгүй шалгаж тодруулах зүйл гарсан, зарим оролцогч энэ удаагийн хуралд оролцох боломжгүй байснаас уг шийдвэрийг гаргасан гэнэ.
С.Бат-Отгон нь өнгөрсөн долдугаар сарын 11-ний үдэш Шведийн нийслэл Стокгольм хотын баруун хойд хэсэгт байрлах Дэли-Хэссэлби дүүрэгт хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст, 18 настай Ребел Шарифийг хутгалж амийг нь бүрэлгэсэн юм. Тухайн үед араб залуучууд бөөнөөрөө С.БатОтгоныг дээрэлхэн, яс үндсээр нь доромжилж, улмаар түүн рүү дайрахад нь хоёр залууг нь хутгалснаас Ребел Шариф шархаа даалгүй нас барсан билээ.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад очиж, цагаачлах хүсэлт гарган, хариугаа хүлээж байх үедээ энэхүү хэрэгт холбогдсон юм.
Г.РАВЖАА