Бусдад зодуулсан залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үүдэнд амиа алджээ. Энэ сарын 11-ний үдэш тус дүүргийн IX хорооны нутагт байрлах “Өрнөх” дэлгүүрийн ойролцоо явж байсан 18 настай Г-тэй 24 настай Н согтуу тааралдаад “Архины мөнгө өг” гэж нэхсэн байна. Г мөнгө байхгүй гэдгээ хэлээд явах гэтэл мөнгө олж өгсөнгүй гэсэн шалтгаар Н түүнийг зоджээ. Хохирогч Г эмнэлгийн тусламж авахаар тус эмнэлгийн үүдэнд очсон боловч хаалгаар нь ч орж амжилгүй амьсгал хураасан аж. Сэжигтэн Н-ийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Г.ОРЧЛОН