Энэ сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болж, мөсний зузаан эрчимтэй нэмэгдсэн талаар цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Гэвч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сумд 30-35 см байгаа нь олон жилийн дунджаас 10-25 см-ээр бага байна. Мөн Сэлэнгэ мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10 см-ээр ахиу, Эг, Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий зэрэг голын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байгаа гэнэ.
Ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см-ээр нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.
Бэлтгэсэн Ч.Болор