“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба ны дарга Б.Хурцыг суллахад шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд туслахаар “Хурцыг чө лөө лөх хөдөлгөөн” байгуулснаа өчигдөр мэ дэгдлээ.
Хөдөлгөөнийхөн “Хэдийгээр энд Б.Хурц гэсэн ганцхан хүний асуудал сөхөгдөх мэт олонд ойлгогдож байгаа ч уг чанартаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол бүрэн утгаараа агуулагдаж байгаа юм” гэв. “Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн”-д “Чингисийн монгол залуучууд”, “Иргэдийн шударга шүүх”, “Хү ний эрх судлалын академи”, “Улс төрийн ме нежмент”, “Хөгжлийн төлөө”, Монголын чөлөөт өмгөөлөгчдийн холбоо зэрэг ТББ нэгджээ. Тэд “Б.Хурц давж заалдахгүй гэсэн нь зөвх өн хувь хүн талаасаа гаргасан шийдвэр.
Тиймээс бид зүгээр суугаад байж болохгүй” гэж байлаа. Мөн “Англи томоохон колоничлогч улс байсан. Түүнчлэн Б.Хурцыг баривчилсан үйл явц нь Тавантолгой, Оюутолгой ашиглалтад орох энэ үетэй давхцаж байгаа нь зүгээр нэг хэрэг биш” хэмээн онцолж байв.
Б.Март